Skip to main content

Posts

Showing posts from January, 2018

Хамгийн төгс залуу хүн ямар байх ёстой вэ?

Өглөөд эртлэн босоод өөртөө цагийг гаргадаг. Үргэлж шинийг суралцах эрч хүчээр дүүрэн байдаг. Эрүүл биетэй, саруул ухаантай. Хүмүүсийг ялгаварлаж харилцдаггүй. Биеийн тамир, эрүүл хоолоор махан биеээ хооллодог. Бясалгал хийж, бодол санаагаа зөв удирдаж сүнсэн биеээ хооллодог. Өдөр болгон өөрийнхөөрөө аз жаргалтай байдаг.

Хэрхэн эрдэм шинжилгээний өгүүлэл унших вэ?

Ихэнх оюутнуудийн судлаач болох эхлэлийн цэг нь судалгааны өгүүлэлийг унших, бүрэн ойлгох, өөрийн болгохоос эхлэдэг. Миний хувьд докторын сургалтын эхний 2 жил нь өөрийн судалгааны чиглэлээр өгүүллүүдийг унших, илтгэл бэлдэж бусад лабын хүмүүсийнхээ өмнө хэлэлцүүлэх, тэдгээрийн тавьсан асуултанд нухацтай оновчтой хариулт өгөх зэргээр суралцсан. Энэ нь судалгааны чиглэлээ бүрэн ойлгох, судалгаагаа амжилттай эхлүүлэх, судалгааны өгүүлэл бичих, хурал болон сэтгүүлийн өгүүлэлд шүүмж бичих, эсвэл төслийн судалгаа, тайланд шаардлагатай баримт мэдээлэл цуглуулах зэрэгт зайлшгүй хэрэгцээтэй амин чухал ажил юм. Хэд хэдэн судалгааны өгүүллийг ойлгож, харьцуулж сайн мууг нь ялгаж салгаж чаддаг болсон цагтаа л өөрийн судалгааны гол асуудал проблемоо олно. Учир нь эрдэм шинжилгээний бүтээл, өгүүлэл бол бусад төрлийн унших материал болох сонин сэтгүүл, мэдээ мэдээлэл, ном зохиолоос бичвэрийн хувьд ялгаатай байдаг. Эрдэм шинжилгэээний бүтээл болох судалгааны өгүүлэл нь IMRD(Indroduction, Methods, R