Skip to main content

Төсөлт ажилууд

Төсөлт ажил №1
Хаана: Монголын цахилгаан холбоо компани
Юу: Холбооны төхөөрөмжийн хяналт бүртгэлийн програм хөгжүүлэх төсөл
Хэзээ: 2011.9 - 2012.1
Хэрэглэсэн технологи: Oracle Database Express, Oracle APlication EXpress (APEX)
Товч түүх. Ашиглаж байсан энэ Oracle APEX үнэхээр таалагдаж билээ. Програм маань ч бас интерфейс ажиллагааны хувьд гоё болсон. Даанч төрийн байгууллагын том толгой, төлбөрийг нь цавчих гэсэн санаанаас болоод хол яваагүй л дээ. Гэхдээ бас хоосонгүй цалин хөлс авсан. Хамгийн гол нь шинэ технологи сурсан, бакалаврт сурсан мэдсэн зүйлээ практикаар баталгаажуулж чадсан.


Төсөлт ажил №2
Хаана: ШУТИС КТМС
Юу: Програмчлалын технологийн мэргэжлийн нэр томьёоны Англи Монгол толь
Хэзээ: 2010.9 - 2012.1
Хэрэглэсэн технологи: PHP, MySQL
Товч түүх. Хичээлийн материал бэлтгэхэд нэг хүндрэлтэй зүйл байсан нь мэргэжлийн орчуулга хийх байсан гэж хэлж болно. Тухайн үед миний англи хэл ч гэж мод, монгол хэл дээр хичээлтэй холбогдолтой сүүлийн үеийн материал олно гэдэг бол од шүүрэхтэй адил байсан юм. Тэгээд Эрка багш Ганбат багш 2 маань санал болгосны дагуу магистрын төгсөлтийн ажлаараа Программ хангамжийн мэргэжлийн нэр томьёоны тайлбар толь бичгийг бичих, онлайн толь хөгжүүлэх ажилд орсон доо. Салбар, мэргэжлийнхээ бүх багш нараас ордог хичээлүүдтэй нь холбогдолтой гадаад нэр томьёо үгнүүдийг хэрхэн орчуулдаг, тайлбарладаг болохыг нь сайтаараа дамжуулж цуглуулаад, давхцал эргэлзээг нь хянаж нягтлаад, сүүлд нь МУИС-аас хэл шинжлэлийн эрдэмтэн багш нарыг оролцуулан хэлэлцүүлэг хийгээд, InDesign дээр хэвлэлийн эх бэлтгээд, хэвлэлтэнд өгөөд бүтэн жил л нааш цааш гүйсэн. Ингээд хөөрхөн жижиг ч гэсэн амьдралд хэрэгцээтэй, хүнд хэрэгцээтэй зүйл хийж эцсийн байдлаар онлайн толь, төслийн баримт бичиг, хэвлэмэл толь 3н зүйл гараас гарч билээ.

Төгсөлтөндөө орохдоо над шиг веб программтай, бүхэл бүтэн толь бичиг хэвлүүлээд гаргасан хүн байхгүй байх хэхэ. Энэ бол нөгөө KISS(Keep It Simple and Stupid) зарчимыг бүрэн баримталсан бүтээл дээ. Аа бас болоогүй тэгээд ШУТИС-ээс 5сая төгрөгний санхүүжилттэй төсөл гэж байгаа. Оруулсан үгийнхээ тоогоор багш нартайгаа мөнгөө хуваагаад, үлдсэн мөнгөөр нь толио нэлээн хэдэн хувь хэвлүүлээд сургуулийн номын санд өгөөд, хэлэлцүүлэг хянахад тусласан багш нартаа бас багахан хөлс мөлс өгсөн ч билүү дээ. Миний амьдралдаа хийсан хамгийн мини бөгөөд үр ашигтай төсөл. Одоо ч eмайл, утсаар энэ толийг худалдаж авах хүсэлтэй хүмүүс холбогдоод асуугаад л байдаг юм. Мөн онлайн толь бичгийн маань өгөгдлийн сан өргөтгөгдөөд  энд ашиглагдсаар л байгаа гэж байгаа. Үүний дараагаар олон олон мэргэжлийн сайхан толь бичгүүд гарсан л байх. Тухайн үедээ бол анхдагч нь байлаа.

Төсөлт ажил №3
Хаана: Grand ICT (G-ITRC)
Юу: My Companion: Self-Behavior Mining using Personal Images Collection
Хэзээ: 2015.9 - 2019.9
Хэрэглэсэн технологи: MySQL, Spark, Java, Matlab, C++
Товч түүх. Манай лабынханы ажиллаж байгаа нэг томоохон төсөл бол энэ. Олон хүний хөгжүүлэлт орсон бүтээлийнхээ эхний хувилбарыг 2017.5 сард World IT Show-нд Exhibitor-ээр оролцохоор болсон.
Ерөнхий санаа нь бол хэрэглэгчдийн гар утас, камер зэрэг хөдөлгөөнт төхөөрөмжүүдээс авсан зургийг үүлэн орчинд хадгалаад хадгаласан зургандээр юу орсон байна мөн цаг хугацааны хамаарлаас нь харгалзаад тухайн хүний амьдралын хэвшил, сонирхол, хобби зэргийг нь тодорхойлж олох. Миний хөгжүүлэлтийн хэсэг мэдээж судалгааныхаа чиглэлээс хамаараад Raw data-наас Граф загвар гаргах. Миний гаргасан загвар дээр graph pattern mining algorithm хийгдсэнээр мэдлэг болж байгаа юм даа.
DKE - Data and Knowledge Engineering - Манай судалгааны лабораторын нэр - Өгөгдөл болон мэдлэгийн инженерчлэл гэхдээ би их хэмжээний өгөгдлөөс мэдлэг бий болгох гэж үздэг.

Төсөлт ажил №4
Хаана: Graph Compression and Summarization
Юу: Streaming Graph algorithm on Compresed/Summarized Graph
Хэзээ: 2015.9 - 2019.9
Хэрэглэсэн технологи: MySQL, Spark, Java, Scala, C++, C#, GraphX, GraphStream
Товч түүх. Миний үндсэн судалгааны чиглэл энэ төсөлд нийцдэг бөгөөд бичсэн ихэнх өгүүллэгийн маань Acknowdlement энэ төслөөс санхүүжүүлэгдсэн гэж ордог.
Их хэмжээний граф өгөгдөлийг хадгалах болон боловсруулахад гарах асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ. Тархсан системүүдээр байрлуулах гэдэг нэг шийдэл байж болох ч энэ нь санхүүгийн хувьд зардал өндөртэй бас боловсруулахад time cost их гардаг. Тэгэхээр өгөгдлөө хадгалахдаа хураангуйлах, багасгах аргуудыг хэрэглэх нь илүү үр ашигтай. Жишээлбэл бидний сайн мэдэх фэйсбүүк энэ оны эх гэхэд 1.74 тэрбум идэвхитэй хэрэглэгчтэй байсан бөгөөд өдийд 2 тэрбум дөхсөн байх, таны facebook-тэй ороход заримдаа "People you may know" гэсэн хэсэгт хүмүүс харагддаг магадгүй таны танидаг танидаггүй, танилын танил гэх мэт. Энэ бол граф алгоритм нөгөө тэрбум тэрбум зангилаа нөөд буюу хэрэглэгчтэй сүлжээндээр ажиллаад гарсан үр дүнгүүдийг таньд харуулж байгаа хэрэг. Хэр их хугацаа боловсруулахад, хэдэн ширхэг сервер датаг хадгалахад зориулагдсан бол. Бид тэгвэл граф датаг шахаж, багасгаж хураангуйлсанаар цаг хугацаа, мөнгө хэмнэж болохыг харуулахыг зорьдог мөн хийдэг.

Төсөлт ажил №5
Хаана: RDF Compression and Summarization
Юу: Streaming Graph algorithm on Compresed/Summarized Graph
Хэзээ: 2018.6 - 2020.6
Хэрэглэсэн технологи: ProstegeSQL, Protege, Spark, Java, Scala, C++, C#, GraphX,
Товч түүх. Миний үндсэн судалгааны чиглэл энэ төсөлд нийцдэг бөгөөд бичсэн ихэнх өгүүллэгийн маань Acknowdlement энэ төслөөс санхүүжүүлэгдсэн гэж ордог. Гурвалсан агуулах өгөгдлийн сан гэж орчуулагдсан байх юм. Ер нь бол семантик вэб технологи бөгөөд RDF (Resource Definition Language), RDFS (RDF scheme), OWL (Ontology Web Language) гэсэн шинэ технологийн тусламжтайгаар өгөгдлийг машин ойлгохуйц, боловсруулалт хийж болохуйцаар бүтэцлэх, хадгалах, хадгалсан өгөгдөл дээр боловсруулалт хийх асуудлуудыг оновчлоход зорилго оршино. Бид RDF өгөгдөл болон схемийг үндсэн граф бүтэц ашиглаад өгөгдлийн шахах, хураангуйлах арга алгоритмыг шинээр нээхээр ажиллаж байгаа болно.

Төсөлт ажил №6 - Ongoing
Хаана: Монгол Хятадын хамтарсан төсөл
Юу: Эм, уураг, генийн харилцан үйлчлэлээс синергитик үйлчилгээтэй эмийн хослол гаргаж авах
Хэзээ: 2022.1 - 2022.12
Хэрэглэсэн технологи: Python, NetworkX, Gephi, NetworkAnalyst, Cytoscope
Товч түүх. Граф бүтэц ашиглан биологийн өгөгдлүүдийг боловсруулах, машин сургалтын арга алгоритмыг хэрэгжүүлэх, шинээр зохион бүтээх эмийн найрлагы таамаглах.

Төсөлт ажил №7 - Submitted
Хаана: ?
Юу: 
Хэзээ: 
Хэрэглэсэн технологи:

Төсөлт ажил №8 - Proposed
Хаана: ?
Юу: 
Хэзээ: 
Хэрэглэсэн технологи:

Comments

Popular posts from this blog

Параграф гэж юу бэ?

Параграф бол тодорхой нэг сэдвийн тухай ойролцоогоор 6-12 өгүүлбэрт багтааж бичсэн бичвэр. Сайн параграф дахь өгүүлбэр бүр тухайн сэдвийнхээ/зүйлийнхээ тухай бичигдсэн байдаг. Бүх өгүүлбэрүүд сэдвийн тухай зохиогчийн гол санааг тайлбарласан байна. Хэрвээ зохиолч шинэ санааны талаар ярихаар болбол шинээр параграф эхлэнэ гэсэн үг. Параграф нь мэдээ мэдээлэл өгөх, санаагаа хэлэх, зарим зүйлсийг тайлбарлах, бас богино өгүүлэмж хэлж чадна. Өгүүлбэрүүд логик уялдаа холбоотойгоор бичигдэнэ. Ингэснээр уншигч илүү амархан бичигчийн юу хэлэх гээд байгааг ойлгох боломжтой болдог. Академик бичвэрт, нэг параграф нь нэг гол өгүүлбэр (topic sentence) -тэй байдаг ба энэ өгүүлбэрээр дамжуулан уншигчидад гол санаагаа шууд хэлдэг. Тухайн параграф дахь бусад өгүүлбэрүүд нь сэдвийн талаар илүү нэмэлт мэдээлэл өгдөг ба тэдгээрийг туслах өгүүлбэрүүд (supporting sentences) гэнэ. Тэд нарийн зүйлс болон дэлгэрэнгүй тайлбаруудыг нэмдэг.  Академик Англи хэлэнд, гол өгүүлбэр нь голдуу параграфын эхэнд

11 Habits of Successful Women

Амжилт гэдэг нь хүн бүрийн хувьд өөр ойлголт байдаг, гэхдээ юу ч байлаа гэсэн амжилтанд хүрэхэд маш их хөдөлмөр, хатуужил, тэвчээр шаарддаг. Амжилттай эмэгтэй зүгээр л нэг өглөө сэрээд л бүх зүйлтэй болчихдоггүй, тэд зорилгодоо хүрэхийн тулд хөлс, хүч, нулимс бүхнээ зориулдаг. Амжилттай хүмүүсийн хувьд үр дүнд хүрдэг түгээмэл хэдэн дадал байдаг. Хэрвээ та өөрийн амьдралыг илүү элбэг хангалуун болгохыг хүсдэг бол амжилттай эмэгтэйн дараах дадлуудыг мөрдөөрэй. АМЖИЛТТАЙ ЭМЭГТЭЙН 11 ДАДЛУУД: 1. ТЭД ӨӨРСДИЙН БОЛОВСРОЛДОО АНХААРДАГ. Амжилттай эмэгтай боловсрол бол хүч гэдгийг мэддэг. Энэ нь зөвхөн сургуулиас мэдлэгийг авна гэсэн үг биш, амьдрал өөрөө жинхэнэ мэдлэг байдаг. Амжилттай эмэгтэй санхүү, хөрөнгийн зах зээл, болон бусад амжилтанд хүрэх чухал фактуудыг сурахад цаг гаргадаг. Тэд илүү их мэдлэг олж авах, өөрсдийн мөрөөдөлдөө хүрэх хөшүүрэг болгох үүднээс өөрсдийн ихэнх чөлөөт цагаа сурахад зарцуулдаг байна.  2. ТЭД ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛООД, ТҮҮНДЭЭ ХҮРЭХ ГЭЖ ХАМГИЙН САЙ

Ажлын санал

Самсунг электроникс харилцаа холбооны дэвшилтэт 5G технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаатай холбоотойгоор IoT, VvX, ML чиглэлийн судалгаан дээр ажиллуулах мэргэжилтэн хайж байгаа юм байна. Сонирхож байвал ажилд урьж байна гэнэ шүү. Нээрээ 5G-ийн талаар өөрийн уншсан сонссон үзсэн харсанаа сонирхуулъя байз. 2015-нд Mobile World Congress чуулганаар 5G сүлжээг хэрэглэж эхлэх хугацаа 2020 оноос наашгүй гэж байсан. Тэгвэл Самсунг өнгөрсөн өвлийн олимпоор л 5G portfolio-аа үзүүлж АНУ-гийн Federal Communications Commission (FCC)-ээр зөвшөөрүүлсэн дараагаар 2018/5/1нд 5G home router-ээ  танилцуулсан бол мөд Samsung Galaxy S10 анхны 5G дэмжигч утас болгон хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Хятадын Хуавэй компани мөн 5G-ийн анхдагч байхын тулд нэлээн хүчтэй өрсөлдөж байгаа гэнэ шүү. 5G сүлжээ нь IoT буюу бүх л төхөөрөмж, эд зүйлсийг сүлжээнд холбогддог болох эриний гол дэд бүтэц бөгөөд мэдрэгчээр тоноглоогдсон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хяналтын системүүд, эрү