Skip to main content

Хэрхэн судалгааны өгүүлэгээ хайлтын системд оновчтой, олдоцтой болгох вэ?

Судлаачидын хувьд өөрийн бүтээлээ олонд таниулах, олон тооны ишлэлтэй болох нь чухал. Энэ нь тооны хойноос хөөцөлдөж байгаа хэрэг огт биш, таны судалгааны чанарт нөлөөлөх гол зүйл. Өөрийн судалгаандаа ашиглах холбогдох материалуудыг хайж буй хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь хайлтанд илэрсэн мэдээллийн эхний 2 хуудас буюу 20 илэрцийг л онцлон хардаг байна. Тэгэхээр таны өгүүлэгийн мэдээлэл ямар нэгэн хайлтын системээр хайхад эхний 2 хуудсанд багтаан гаргах шаардлагатай болж байна. Үүний тулд өөрийн хуудсаа хайлтын системд жишээдбэд google цаашлаад судлаачидын голлон ашигладаг google scholar-д оновчтой болгох (Search Engine Optimazation-SEO) шаардлагатай.

Таны судалгааны бүтээлийг хайж олоход амар болвол тэрхүү бүтээл илүү олон судлаачид хүрч, уншигдаж, ишлэгдэж, мөн цаашдын судалгаануудад нэмэр болох зүйлсийг бусадтай хуваалцаж хамтран хийж нэг бодлоор тусламж авч байна ч гэж ойлгож болно. Таньтай ижил сэдвээр судалгаа хийдэг хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс холбогдон та бүхний бүтээл бие биенээ дэмжиж дээшлүүлсээр байх болно. Яг л олон хүн жижиг жижиг тоосго нийлүүлэн барилга барьж буйтай адил. Тэр тоосгууд бол хүн тус бүрийн тухайн чиглэлийн судалгааны бүтээлд оруулж буй хувь нэмэр contribution болно.

За одоо гол зүйлдээ оръё. Хэрхэн SEO хийснээр судалгааны бүтээлийнхээ харагдац/олдоцыг нэмэгдүүлэх бэ? 

1. Бусад веб хуудас руу холбогдох линкүүдийг нэмэх
Өөрийн профайл болон хэвлүүлсэн бүтээлүүдийнхээ холбоосуудыг бусад сайтад оруулсанаар пабликшны уншилт 5 дахин ихэсдэг гэнэ шүү. Миний researchgate, googlescholar, linkedIn хаягууд руу зочилоорой. 

2. Өөрийн профайлаа бүрэн бөглө
Хамаарагдах судалгааны институд сургууль, боловсролын байдал, судалгааны туршлага мөн авч байсан шагнал урамшуулал гэх мэтийг үнэн зөв, бүрэн дүүрэн оруулбал зүгээр.

3. Өгүүлэгүүдийн бүрэн техт, Хураангуй, холбогдол файл материал, дата зэргийг оруулж өгөх
  • Full-texts (if you have the right to upload them)
  • Abstracts
  • Clear and correct titles for your publications and other research
  • DOIs (if applicable)
  • Additional data about your publications, such as:
    • Chapter information – add the book that your chapters are a part of
    • Conference papers  – link your papers to the conference where they were presented
    • ISSN, ISBN, and other information help identify your research.

За энэ хүрээд өндөрлөлөө, та бүхний судалгаа шинжилгээний ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Comments

Popular posts from this blog

Параграф гэж юу бэ?

Параграф бол тодорхой нэг сэдвийн тухай ойролцоогоор 6-12 өгүүлбэрт багтааж бичсэн бичвэр. Сайн параграф дахь өгүүлбэр бүр тухайн сэдвийнхээ/зүйлийнхээ тухай бичигдсэн байдаг. Бүх өгүүлбэрүүд сэдвийн тухай зохиогчийн гол санааг тайлбарласан байна. Хэрвээ зохиолч шинэ санааны талаар ярихаар болбол шинээр параграф эхлэнэ гэсэн үг. Параграф нь мэдээ мэдээлэл өгөх, санаагаа хэлэх, зарим зүйлсийг тайлбарлах, бас богино өгүүлэмж хэлж чадна. Өгүүлбэрүүд логик уялдаа холбоотойгоор бичигдэнэ. Ингэснээр уншигч илүү амархан бичигчийн юу хэлэх гээд байгааг ойлгох боломжтой болдог. Академик бичвэрт, нэг параграф нь нэг гол өгүүлбэр (topic sentence) -тэй байдаг ба энэ өгүүлбэрээр дамжуулан уншигчидад гол санаагаа шууд хэлдэг. Тухайн параграф дахь бусад өгүүлбэрүүд нь сэдвийн талаар илүү нэмэлт мэдээлэл өгдөг ба тэдгээрийг туслах өгүүлбэрүүд (supporting sentences) гэнэ. Тэд нарийн зүйлс болон дэлгэрэнгүй тайлбаруудыг нэмдэг.  Академик Англи хэлэнд, гол өгүүлбэр нь голдуу параграфын эхэнд

11 Habits of Successful Women

Амжилт гэдэг нь хүн бүрийн хувьд өөр ойлголт байдаг, гэхдээ юу ч байлаа гэсэн амжилтанд хүрэхэд маш их хөдөлмөр, хатуужил, тэвчээр шаарддаг. Амжилттай эмэгтэй зүгээр л нэг өглөө сэрээд л бүх зүйлтэй болчихдоггүй, тэд зорилгодоо хүрэхийн тулд хөлс, хүч, нулимс бүхнээ зориулдаг. Амжилттай хүмүүсийн хувьд үр дүнд хүрдэг түгээмэл хэдэн дадал байдаг. Хэрвээ та өөрийн амьдралыг илүү элбэг хангалуун болгохыг хүсдэг бол амжилттай эмэгтэйн дараах дадлуудыг мөрдөөрэй. АМЖИЛТТАЙ ЭМЭГТЭЙН 11 ДАДЛУУД: 1. ТЭД ӨӨРСДИЙН БОЛОВСРОЛДОО АНХААРДАГ. Амжилттай эмэгтай боловсрол бол хүч гэдгийг мэддэг. Энэ нь зөвхөн сургуулиас мэдлэгийг авна гэсэн үг биш, амьдрал өөрөө жинхэнэ мэдлэг байдаг. Амжилттай эмэгтэй санхүү, хөрөнгийн зах зээл, болон бусад амжилтанд хүрэх чухал фактуудыг сурахад цаг гаргадаг. Тэд илүү их мэдлэг олж авах, өөрсдийн мөрөөдөлдөө хүрэх хөшүүрэг болгох үүднээс өөрсдийн ихэнх чөлөөт цагаа сурахад зарцуулдаг байна.  2. ТЭД ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛООД, ТҮҮНДЭЭ ХҮРЭХ ГЭЖ ХАМГИЙН САЙ

Ажлын санал

Самсунг электроникс харилцаа холбооны дэвшилтэт 5G технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаатай холбоотойгоор IoT, VvX, ML чиглэлийн судалгаан дээр ажиллуулах мэргэжилтэн хайж байгаа юм байна. Сонирхож байвал ажилд урьж байна гэнэ шүү. Нээрээ 5G-ийн талаар өөрийн уншсан сонссон үзсэн харсанаа сонирхуулъя байз. 2015-нд Mobile World Congress чуулганаар 5G сүлжээг хэрэглэж эхлэх хугацаа 2020 оноос наашгүй гэж байсан. Тэгвэл Самсунг өнгөрсөн өвлийн олимпоор л 5G portfolio-аа үзүүлж АНУ-гийн Federal Communications Commission (FCC)-ээр зөвшөөрүүлсэн дараагаар 2018/5/1нд 5G home router-ээ  танилцуулсан бол мөд Samsung Galaxy S10 анхны 5G дэмжигч утас болгон хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Хятадын Хуавэй компани мөн 5G-ийн анхдагч байхын тулд нэлээн хүчтэй өрсөлдөж байгаа гэнэ шүү. 5G сүлжээ нь IoT буюу бүх л төхөөрөмж, эд зүйлсийг сүлжээнд холбогддог болох эриний гол дэд бүтэц бөгөөд мэдрэгчээр тоноглоогдсон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хяналтын системүүд, эрү